Ж.Хадсоны гэр бүлийг хөнөөсөн этгээд ял сонслоо

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Ж.Хадсоны гэр бүлийг хөнөөсөн этгээд ял сонслоо

АНУ-ын Холбооны шүүх жүжигчин Женнифер Хадсоны гэр бүлийн гурван хүнийг хороосон хэрэгт Уилльям Балфурыг буруутайг тогтоожээ. Жүжигчин Женнифер Хадсоны хүргэн Уилльям Барфурыг 2008 онд гурван хүний амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэн байцааж эхэлсэн юм. Балфур салсан эхнэртэйгээ эргэж нийлж чадаагүйгээс Женнифер Хадсоны ээж, хүргэн ах болон долоон настай үеэлээ хөнөөсөн гэж яллагчид дүгнэсэн байна. “Оскар”-ын шагналт жүжигчин Женнифер Хадсон шүүх хуралд гэрчээр оролцсон юм. Нэгэн гэр бүлийн гурван хүний амийг хороосон 31 настай Балфурт бүх насаар нь шоронд хорих ял оноожээ. Балфур шүүх хурлын үеэр ял сонсохдоо огт тоосон шинжгүй байсан гэнэ. Балфур өөрийгөө хүний амь хороосон хэрэгт буруугүй гэж үзэж байгаа бөгөөд өмгөөлөгч нь давж заалдахаар төлөвлөж байгаа юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж