Жижиг, дунд үйлдвэрийн шилдгүүдийг тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Жижиг, дунд үйлдвэрийн шилдгүүдийг тодруулна

“Мишээл экспо” төвд “Жижиг дунд үйлдвэр, хоршоо-2010” үзэсгэлэн өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийсэн. Үзэсгэлэнгийн үеэр нэлээд арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Өчигдөр “Харилцан туслалцаж, хамтдаа хөгжицгөөе” хоршооны өдөрлөг болсон бол өнөөдөр “Монгол Улсын хөгжлийн гарц-жижиг дунд бизнес мөн” оюутны эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаан болж байна.
Дээрх үзэсгэлэн маргааш хаалтаа хийх ба оролцогчдын бараа бүтээгдэхүүнээс шилдгийг шалгаруулах арга хэмжээ болох юм. Дөрвөн гран при шагналыг эзнийг тодруулж, хүндэт өргөмжлөлөөр 10 үйлдвэрлэгч, хоршоо эрхлэгчийг шалгаруулах аж. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжигч хоёр байгууллагад, хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болон идэвхтэй оролцогч гэсэн номинацийн дөрвөн эзнийг тодруулж батламж гардуулах ажээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж