10 сартай үрээ хайр найргүй зоджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

10 сартай үрээ хайр найргүй зоджээ

Арван сартай хүүхдээ хайр найргүй зодож буй малайз эмэгтэйн бичлэг интернэтээр цацагдсан нь олны эгдүүцэл, бухимдлыг хүргэж, шуугиан дэгдээж байна. Интернэтээр дэгдсэн дээрх шуугиан Малайзын цагдаагийн газрыг нялх хүүхдээ зодсон эмэгтэйд 18 сар шоронд хорих ял оноосон гэдэг мэдэгдэл хийхэд хүргэжээ. Видео бичлэг Facebook-ээр энэ долоо хоногт цацагдсанаас хойш Малайзын цагдаагийн газарт хэдэн зуун хүн хандаж, хэргийг шалгахыг хүссэн аж. Уг бичлэгийн талаар Малайзын төдийгүй бусад орны интернэт хэрэглэгчид е-мэйлээр гомдол ирүүлжээ.

Дээрх хэрэг өнгөрсөн 2011 оны тавдугаар сард Куала Лумпур хотын захын нэгэн дүүрэгт гарсан аж. Бичлэгийг нялх хүүхдээ хайр найргүй нүдэж, хэрцгий загнасан эмэгтэйн найз гар утасныхаа камераар бичиж, цагдаад мэдэгдсэн юм байна. Харгис эмэгтэйд шоронд хорих ял оноосны дараа хүүхдийг нь өөр гэр бүлд өргүүлсэн аж.

Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж