Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.05.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 5-7 хэм дулаан байна

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед  секундэд 24 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар 0-5 градус, говийн нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Монголын тал нутгаар 8-13 градус, бусад нугаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10
метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө
0-2 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар нойтон цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Хур тунадас, зарим газраар их цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 6-11 градус, дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дорноговийн нутгаар 4-9 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө Дундговийн нутгаар 4-9 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж