Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

ИНДОНЕЗИД радарын дэлгэцнээс алга болсон үзүүлэх нислэг хийж байсан Оросын Superjet-100 гэх дунд зайн зорчигч тээврийн шинэ онгоцыг 1675 метрийн өндөрт уулын энгэр мөргөн унасан байсныг илрүүллээ гэж блогчин Сергей Доль тэндээс мэдээлжээ.

ОРОСЫН ерөнхийлөгч Владимир Путин шинэ Засгийн газар байгуулах ажилттай учраас Кэмп-Дэвидад болох “Их найм”-ын клубын уулзалтад оролцож чадахгүй болсноо АНУ-ын  ерөнхийлөгч Барак Обамад мэдэгджээ. Түүний энэ саммит дээр Дмитрий Медведев орлохоор болсон байна.

ИСПАНИЙН дөрөвдэх банк болох Bankia SA-г нийгэмчлэхээр эрх баригчид шийджээ.


ХЯТАДЫН
Industrial & Commercial Bank of China Ltd банк Америкийн Bank of East Asia U.S.A банкыг худалдан авч байгааг АНУ-ын Холбооны нөөцийн систем анх удаагаа зөвшөөрч байна.

АМЕРИКИЙН United Airlines компанийн Торонто хотоос Сан-Францискогийн чиглэлд нисч байсан зорчигч тээврийн онгоц Денвер хотын нисэх буудалд ослын буулт хийжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН сэргэлт аажмаар явагдана гэж АНУ-ын Кливленд хотын Холбооны нөөцийн банкны салбарын тэргүүн  Сандра Пианалто мэдэгдсэн байна.


ЛИВИЙН Бенгази
хотод төрийн хөрөнгийн зарцуултыг ил тод болгох, залуусыг ажлаар хангахыг шаардсан эсэргүүцлийн жагсаалд оролцогсдоос баривчлагдсан тухай мэдээлж байна.

ИЖИЛ хүйстнүүдийн гэрлэлтийг хуулиар зөвшөөрөхийн төлөө байгаагаа хэлсэн АНУ-ын анхны ерөнхийлөгч нь Барак Обама болжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж