Машины шилэнд зам заагч байрлуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Машины шилэнд зам заагч байрлуулна

Японы Pioneer  корпораци автомашины нүүрний шилэнд байрлуулах хөдөлгөөний  чиглэлийн мэдээллийг дамжуулах зүг чиг тодорхойлогчийг боловсруулжээ. 
Компанийн төлөөлөгчийн уламжилснаар шинэ бүтээл нь нимгэн,  өнгөгүй  пластик хавтан байх бөгөөд лазерын туслалцаатай дүрсийг дамжуулах аж.  Уг хавтанг автомашины  жолоочийн суудлын өмнөх нүүрний шилэнд бэхлэх юм. Уг чиглүүлэгчийн тусламжтай жолооч  замаас анхаарлаа салгахгүйгээр чиглэлээ лавлах боломжтой юм.  
Аюулгүй байдлын үүднээс зүг чиглүүлэгч нь маш хялбар хийгджээ.  Шинэ бүтээл  хамгийн шаардлагатай мэдээллийг л дамжуулдаг.  Энэхүү бүтээл нь долдугаар сараас худалдаанд гарах ба 500 орчим ам.долларын үнэтэй байх аж.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж