УДЭТ-ынхан зүүн аймгуудаар аялан тоглож байна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

УДЭТ-ынхан зүүн аймгуудаар аялан тоглож байна

УДЭТ-ын уран бүтээлчид эдгээр өдрүүдэд зүүн аймгуудад зочлон орон нутгийн иргэдэд аялан тоглолтоо хүргэж байна. Тавдугаар сарын 2-нд Багануур дүүргээс эхэлсэн уг аялан тоглолт Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгаар аялж яваа бөгөөд драмны театрынхан энэ сарын 14-нд Улаанбаатар хотноо эргэн ирэх юм. Тэд энэ удаад дээрх аймгуудын бяцхан үзэгчдэд зориулан Л.Толстой “Алтан түлхүүр” хүүхдийн жүжгийг хүргэж байгаа аж. Мөн тэдний богцонд В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг, Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” жүжиг, Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”  жүжгүүд багтжээ. Аялан тонлолтын багт Ардын жүжигчин П.Цэрэндавга, Г.Равдан, Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан найруулагч Э.Батхүү, С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, Д.Ганцэцэг, Ц.Цэрэнболд, жүжигчин А.Алтантөр, Н.Бадарч, Б.Одончимэг, А.Ганчимэг, Д.Хосбаяр нар болон инженер техник, арын албаныхан гээд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй баг аялан тоглож байна.

Тэд энэ сарын 11-нд буюу өнөөдөр Хэнтий аймгийн Бор-Өндөрт

11.00 цагт Л.Толстой “Алтан түлхүүр” хүүхдийн жүжиг
14.00 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” жүжиг
19.00 цагт Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр”  жүжиг
21.00 цөгт В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгийг толиулна.

Харин маргааш буюу энэ сарын 12-нд Говьсүмбэр аймагт 18.00 цагт аялан тоглолтынхоо нээлтийн ажиллагааг хийнэ

19.00 цагт  В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжиг
21.00 цагт Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжгийг тоглоно.

Түүнчлэн энэ сарын 13-нд Говьсүмбэр аймагт

11.00 цагт Л.Толстой “Алтан түлхүүр” хүүхдийн жүжиг
14.00 цагт Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” жүжиг
19.00 цагт Б.Лхагвасүрэн “Тамгагүй төр” жүжиг
21.00 цагт В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээ тоглон 14-нд Улааныбаатар хотыг зорих нь ээ.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж