БНСУ-ын Үнэт цаасны корпорацитай хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Үнэт цаасны корпорацитай хамтарна

Монголын Хөрөнгийн Биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Солонгосын Үнэт Цаасны Санхүүжилтийн Корпорацийн Ерөнхийлөгч Ким Яоүнг Кваг хүлээн авчуулзжээ. Цаашид Монголын Хөрөнгийн Биржтэй хамтран ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн байгууллагуудыг дэмжих, санхүүжилт хийх талаар туршлага, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах болсон байна. Солонгосын Үнэт Цаасны Санхүүжилтийн Корпораци (KSFC) дэлхийн санхүүгийн хямрал эхлэхэд үнэт цаасны эрэлт багасч, хөрөнгийн зах зээл сөрөг үр дагавар нүүрлэхэд гурван тэрбум вонийн хөрөнгийг мэргэжлийн байгууллагуудад оруулж, санхүүгийн хямралыг даван гарахад чухал нөлөө үзүүлж чадсан байна.
KSFC1955 онд байгуулагдсан бөгөөд үнэт цаасны зах зээл, мэргэжлийн байгууллагууд, харилцагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөрөнгө оруулагчдын хадгаламжийн удирдлага, Үнэт цаасны баталгаа, Зээл олгох, Ажилчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг дэмжих, Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх, Брокерын үйлчилгээ үзүүлдэг аж.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж