Ассошиэтэд пресс агентлагийн мэдээлснээр насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж, хүчирхийлсэн католикийн долоон номлогчийн хэрэг одоогоос хориод жилийн өмнөөс эхтэй гэнэ. Урьдчилсан мөрдөн байцаалтаар тэдний хоёр нь өмнө нь мөн ийм хэрэгт холбогдож байсныг тогтоожээ.
Ромын пап II Иоанн Павелын хамгийн итгэлт хүн гэгдэж байсан Марсель Масель болон Легионтой холбоотой ичгүүртэй хэрэг явдал XX зууны католикийн сүм хийдийн нэр хүндэд арилшгүй хар толбо үлдээсэн билээ.
Ватиканы архиваас Марсель Масель бүр 1950-аад оны үед мансууруулах бодист донтож, насанд хүрээгүй хүүхдүүдийг садар самуунд уруу татаж байсныг нотлох баримтууд гарч иржээ. 2006 онд Марсель Масельд Ватикан хориг тавьж, хийсэн хэргийнхээ төлөө бүх насаараа мөргөл үйлдэх шийтгэл оноосон аж. Түүнийг 2008 онд нас барснаас нэг жилийн дараа хоёр өөр бүсгүйгээс төрсөн гурван хүүхэдтэй байсныг тогтоосон байна.