Засгийн газрын ”Нээлттэй өдөр” боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ”Нээлттэй өдөр” боллоо

Монгол Улсын Засгийн газраас санаачлан өнөөдөр Сүхбаатарын талбайд бүх яамдын нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэд холбогдох байгууллагуудад бүх төрлийн лавлагааны захиалга өгч, орон сууцны хөтөлбөр, иргэний үнэмлэх, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, ажлын байр, гадаадад байгаа иргэдийнхээ тухай болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй олон арга хэмжээний тухай мэдээллийг нэг цэгээс хүлээн авах боломж бүрдсэн байлаа.
Сүхбаатар дүүргийн өрхийн амьжиргаа төсөл, Нийслэлийн цэргийн штаб, Улсын клиникийн төв эмнэлэг, Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан өдөрлөгт хамрагдсан байв. Нийслэлийн цэргийн штабаас иргэдэд үзэсгэлэн үзүүлж, цэргийн байгууллагын онцлог, хэрэглэгдэж байгаа хувцас, хэрэглэлийн талаар нээлттэй мэдээлэл өгч байна.  Харин Улсын клиникийн төв эмнэлэгийнхэн талбайд ирсэн иргэдэд үзлэг хийж, зөвлөгөө өгч байсан бол Нийгмийн даатгалын ерөнхий газраас гэхэд нийгмийн даатгалын болон цалин, тэтгэврийн талаар нээлттэй мэдээлэл хийсэн юм.

“Энэ арга хэмжээ надад маш их таалагдаж байгаа. Олон албан газрууд нэг дор цуглан, иргэдэд нэг дороос мэдээлэл авах, асуудлаа шийдэх боломж олгож байгаад талархаж байна” гэж Сүхбаатар дүүргийн иргэн н.Ганбат сэтгэгдлээ хэллээ. 

Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж