“Шөнө дундын яриа” кино болно

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Шөнө дундын яриа” кино болно

Арваад жилийн өмнө “25 дугаар суваг” телевизээр орой бүр гардаг байсан “Шөнө дундын яриа” нэвтрүүлэг эргэн дэлгэцнээ гарах нь ээ. Гэхдээ энэ удаад өмнөх шигээ цэнхэр дэлгэцээр үдэш бүр үзэгч тантай уулзахгүй нь. Учир нь “Шөнө дундын яриа” нэвтрүүлгийн зохиогч, найруулагч О.Батзориг уг нэвтрүүлгээ кино болгон дэлгэцнээ амилуулахаар төлөвлөжээ. Тэрбээр уг киноныхоо зохиол дээр “Opozit” хамтлагийн А.Гантулгатай хамтран ажиллаж байгаа бөгөөд эл бүтээл нь “comedy horror” төрлөөр хийгдэх юм байна. “Шөнө дундын яриа” киног хамгийн сүүлд дэлгэцнээ “Бурхан өршөөг” киног бүтээсэн “Big line film” студитэй хамтран бүтээх аж. Харин кино ирэх намраас үзэгчдийн хүртээл болгох юм байна.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж