Гадаад дахь монголчууд VI сарын 10-нд санал өгнө

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Гадаад дахь монголчууд VI сарын 10-нд санал өгнө

Гадаадад амьдарч буй Монгол Улсын иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх тухай асуудлаар ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулах комиссын дарга  Б.Батхишиг, ГХЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын захирал, комиссын нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар өнөөдөр ГХЯ-нд  мэдээлэл хийлээ. Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг ирэх зургадугаар сарын 10-ны өдөр орон нутгийн цагаар 07.00-20.00 цагт авах тов гаргасан байна.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газруудад энэ сарын 11-30-ны өдрийг дуустал орон нутгийн цагаар 09.00-18.00 цагийн хооронд сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажлыг эхлүүлжээ. Иргэд өөрийн оршин суугаа оронд байгаа Элчин сайдын яам, Төлөөлөгчийн газар, Ерөнхий консулын газар, Консулын газарт өөрийн иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспортаа түүний хуулбарын хамт авчран санал өгөхөө урьдчилан мэдэгдэж бүртгүүлэх шаардлагатай аж.                               

     Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж