БЗД-ийн Онцгой байдлын хэлтэс, Хүүхдийн Төлөө Газар, Японы Хүүхдийг Ивээх Сангаас хүүхэд хамгааллын байгууллагын ажилтнуудад зориулж хамтран зохион байгуулж байгаа "Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал" төслийн хүрээнд НЗД-ын дэргэдэх Хүүхдийн Сургалт Хүмүүжлийн Тусгай Төвд 2012 оны 05-р сарын 11-ны 11 цагаас гамшиг онцгой байдлын үеийн бэлэн байдлын дадлага сургалтыг явууллаа.
Энэхүү сургалтын ач холбогдол нь ХСХТТөвд гамшиг онцгой байдлын нөхцөл байдал үүсвэл төлөвлөгөөний дагуу аюулттай обьектоос нийт бие бүрэлдэхүүн хэрхэн гарах, онцгой байдлын үед хүүхэд хамгааллын арга хэмжээг хэрхэн зохион байгуулах, аюулгүй газар хэрхэн нүүлгэх шилжүүлэх, ГОБайдлын үед нийт хүүхэд багш ажилтнуудын сэтгэл зүйг хэрхэн бэлдэх,мэргэжлийн бүлгүүдийн ажил үүргийн хуваарь, анхны тусламж үзүүлэх зэрэг ГОБайдлын үед авч хэрэгжүүлэх шаардлагатай анхан шатны арга хэмжээг түргэн шуурхай зохион байгуулах явдал байв.
Сургалтанд төвийн нийт багш ажилтан, хүүхдүүд хамрагдаж ГОБайдлын үед ажиллах дадлагыг эзэмшлээ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn