
Уг эвлэл нь Монголд үйл ажиллагаа явуулдаг бөөгийн холбоод болон хамааралгүй байдаг бөө нарыг нэгтгэх, үндэсний соёлыг хөгжүүлэх зорилготой гэнэ. Ингэхийн тулд одоогоор эвлэлийн ерөнхий зохион байгуулалтыг хийж байгаа бөгөөд албан ёсны зөвшөөрлийг авах гэж байгаа тухай мэдээллээ. Цаашид энэхүү эвлэл нь бөө нарт гэрчилгээ, сертифтикат олгох ба дотроо цэцийн зөвлөл, бага хуралдаантай ажээ.
У.БОЛОР