“Супержет”-ийн орчмоос 10 цогцос олжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Супержет”-ийн орчмоос 10 цогцос олжээ

Индонезийн галт ууланд хад мөргөж осолдсон Оросын “Сухой супержет” онгоцны сэг орчмоос 10 хүний цогцосыг олсон талаар тус улсын аврах багийн ажилтнууд мэдэгджээ. Аврах багийн ажилтнуудын мэдээлснээр цогцоснуудыг шинжлэхээр нисдэг тэргээр ослын газраас авч явжээ.

Өнгөрсөн лхагва гаригт осолдсон онгоцонд байсан 45 хүнээс нэг ч хүн амьд гараагүй гэх таамгийг эрлийн ажилтнууд гаргажээ. Онгоц эгц хадан хясааг мөргөж осолдсон учраас аврах ажилтнууд ослын газарт хүрэхийн тулд олсоор дамжин дээш гарчээ.

Ослын шалтгааныг тогтоохоор шинжээчид ажиллаж байна. Супержет-100 онгоц нь хуучин Зөвлөлт холбоот улс задарснаас хойш үйлдвэрлэсэн анхны онгоц гэнэ.

Цэргийн болон сөнөөгч онгоц үйлдвэрлэгч “Сухой” Индонези, Лаос, Вьетнам зэрэг Азийн улсуудад олон тооны онгоц нийлүүлэхээр төлөвлөж байсан юм байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж