“Дарангуйлагч” Лондонд очжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Дарангуйлагч” Лондонд очжээ

“Борат” инээдмийн киногоор шуугиан дэгдээж байсан Их Британийн инээдмийн жүжигчин Саша Барон Коэн энэ удаа “Дарангуйлагч” нэртэй инээдмийн шинэ киногоор үзэгчдэд цоо шинэ адал явдлуудыг бэлджээ.

Саша Барон Коэн Лондон хотод шинэ киноныхоо нээлтэд улбар шар ламборжини машин хөлөглөн, бие хамгаалагч бүсгүйчүүдтэйгээ очжээ. Адмирал генералын хувцастай тэрбээр алтан буугаар зэвсэглэж, камерын хурц гэрлээс өөрийгөө хамгаалах шүхэр барьсан байсан аж.

Улбар шар ламборжинигээс буухдаа тэрбээр хэвлэлийн могул Руперт Мёрдокийг  үрчгэр хөгшин найз хэмээгээд түүнд улс төрийн орогнол олгох юм сан гэж хошигножээ.

Түүнийг улаан хивсний ёслолд ингэж дэггүйтэж байх зуур даруухан хувцасласан эхнэр нь камерын өмнө биеэ барин зогсч байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж