Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр | News.MN

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

Өнөөдөр буюу тавдугаар сарын 9-нийг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг анх 1993 онд НҮБ-ийн Үндэсний ассамблейд гэр бүлийн асуудлын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор баталжээ. Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж , хувь хүний итгэж болох байр, амьдралын туршид амгалан тайван байж чадах хамгийн ойр чухал дотны хүмүүсээс тогтсон хэлхээ холбоо юм. Эдүгээ “Олон улсын гэр бүлийн өдөр” нь 17 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд өнөө үед гэр бүлийн утга учир, түүний ач холбогдлыг улам сайтар тунгаах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Аз жаргалтай гэр бүлээс аз жаргалтай нийгэм бий болдог. Энэхүү тэмдэглэлт өдөр улс орны хүмүүс гэр бүлийн үнэ цэнийг улам сайн ойлгох боломж олгох давуу талтай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.

Ө.Чинзориг.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-05-09 203.169.53.126

гэр бүлийн асуудлын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Энд мэдлэг гэдэг нь англиараа awareness гэж байгаа байх тийм үү awareness гэдгийг мэдлэг гэж орчуулаад байх юм бол knowledge гэдгийг юу гэж орчуулах болж байна аа awareness гэдгийг мэдлэг гэж орчуулснаар уг үгийн утга санааг онож чадсан гэж бодож байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж