Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр

Өнөөдөр буюу тавдугаар сарын 9-нийг Олон улсын гэр бүлийн өдөр болгон тэмдэглэдэг билээ. “Олон улсын гэр бүлийн өдөр”-ийг анх 1993 онд НҮБ-ийн Үндэсний ассамблейд гэр бүлийн асуудлын тухай мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор баталжээ. Гэр бүл бол нийгмийн үндсэн нэгж , хувь хүний итгэж болох байр, амьдралын туршид амгалан тайван байж чадах хамгийн ойр чухал дотны хүмүүсээс тогтсон хэлхээ холбоо юм. Эдүгээ “Олон улсын гэр бүлийн өдөр” нь 17 дахь жилтэйгээ золгож байгаа бөгөөд өнөө үед гэр бүлийн утга учир, түүний ач холбогдлыг улам сайтар тунгаах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.  Аз жаргалтай гэр бүлээс аз жаргалтай нийгэм бий болдог. Энэхүү тэмдэглэлт өдөр улс орны хүмүүс гэр бүлийн үнэ цэнийг улам сайн ойлгох боломж олгох давуу талтай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.

Ө.Чинзориг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж