Нийслэлд машины үйлдвэр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Нийслэлд машины үйлдвэр ашиглалтад орлоо

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар троллейбусны угсралт үйлдвэрийн
байр манай улсад анх удаа ашиглалтад орлоо. Машин үйлдвэрлэлийн шинэ
салбар хэмээн тодорхойлж буй энэхүү төвийг байгуулах ажлыг дэмжин,
хөрөнгө оруулалт хийсэн Хотын дарга өнөөдөр хийсэн ажлынхаа үр дүнг
шалгаж, нээлтийн тууз хайчиллаа.Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтаар
Цахилгаан тээвэр компанийн угсралтын үйлдвэрлэлийг шугаман дамжлагад
шилжүүлснээр үйлдвэрлэлийн хүчин чадал 3 дахин өсч жилд 80-100 ширхэг
троллейбус, доубус угсарч үйлдвэрлэх техник технологийн боломжоор
хангагдаад байгаа. Тус компани 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800
жилийн ойгоор анхны JEA-800 маркийн троллейбус угсарч эхэлснээс хойш
нийт 41 троллейбус, доубус угсарч үйлдвэрлэн ашиглаж байна. 2008 онд
JEA-800F маркийн доубус 2-ыг экспортод гаргажээ.Экологи эдийн засгийн
олон давуу талтай энэхүү тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг бэхжүүлэх,
мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд цаашид ч нийслэл дэмжиж ажиллана
гэдгийг хотын дарга энд хэлсэн үгэндээ онцлоод өөрсдийн зураг төслөөр,
өөрсдөө угсарч буй монгол инженерүүддээ ажлын их амжилт хүслээ.

http://ulaanbaatar.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж