Грекийн эрх баригчид хамтарсан эвсэл байгуулна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Грекийн эрх баригчид хамтарсан эвсэл байгуулна

Грекийн үндэсний социалист намын тэргүүн Эвангелос Венизелос хамтарсан
засаг байгуулахаар Косерватив намынхантай хэлэлцээр хийж байна.

Э.Венизелос
бол эвслийн Засгийн газар байгуулахаар эрмэлзэж буй гурав дахь тэргүүн
юм. Өмнө нь сонгуульд дээгүүр санал авсан хоёр намынхан хамтарсан засаг
байгуулахаар оролдсон ч бүтэлгүйтсэнээр гуравдагч намын тэргүүнд энэ
үүрэг оногдож байгаа аж. Хэрвээ энэ удаагийн хэлэлцээр бүтэлгүйтвэл
дахин сонгууль явуулахаас өөр аргагүй болох юм байна.

Өнгөрөгч нямг гарагт Грект парламентын сонгууль болсон хэдий ч намууд бие даан сонгогдох төдий саналыг цуглуулж чадаагүй юм.

Б.Золзаяа
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж