Дуучин Бритни Спирс АНУ-ын томоохон шоу X Factor-ын шүүгчээр ажиллахаар албан ёсоор гэрээ хийлээ. Тэрбээр, өмнө нь тус шоуны зохион байгуулагчдын санал болгосон мөнгийг голж 20 сая ам.доллараар шүүнэ хэмээн гэдийж байсан юм. Харин дуучин маань өмнөх шийдвэрээсээ буцаж гэрээгээ 15 сая ам.доллараар хийхээр болж, ханшаа бууруулжээ. Сайман Ковелл түүнийг сайн ятгасан гэж Сан мэдээллээ. Шүүгчээр ажиллаж байсан Паула Абдул, Николь нарын оронд шинэ хүмүүсийг сольж байгаа юм.
Б.ЗОЛЗАЯА
Эх сурвалж: www.mminfo.mn