Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс “Бидний мэргэжил эмч, багш” сэдэвт мэргэжил танилцуулах өдөрлөгийг өнөөдөр зохион байгуулж байна. Өдөрлөг нь эрүүл мэнд, боловсрол, соёлын талаарх хууль, тогтоомж, нийтээр дагаж мөрдөх дүрэм, журмын хэрэгжилтийн талаар иргэдийг мэдээллээр хангах, газар, хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах зорилготой аж. Өдөрлөгт оролцогчдод сурталчилгааны самбар, зөрчилтэй, шаардлага хангаагүй эм, бүтээгдэхүүн, боловсролын баримт бичгийн талаарх үзэсгэлэнг танилцуулж, иргэдээс дүүргийн нутаг дэвсгэрт орших эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээ, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийн талаар үнэлгээ, санал хүсэлт авч байна.