Испанийн хаан алтан хуримаа тэмдэглэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Испанийн хаан алтан хуримаа тэмдэглэхгүй

Испанийн хаан, хатан хоёр энэ жил алтан хуримаа хийхгүй гэж мэдэгдсэн гэнэ. Хаан Хуан Карлос, хатан хаан Софи нар энэ тавдугаар сарын 14-нд Алтан хуримын ойгоор олон нийтийн үйл ажиллагаа, хувийн хүлээн авалт ч төлөвлөөгүй нь тэднийг хоёр тийш болсон гэдэг таамаглалыг улам дэврээж байгаа аж.

Хаан, хатан хоёр сүүлийн хэдэн сард хамтдаа нэг ч хүлээн авалт, ёслолын ажиллагаанд оролцоогүй гэнэ.

Испанийн хаан Хуан Карлос хүүхэмсэгээрээ зартай нэгэн бөгөөд түүнийг маш олон нууц амрагтай гэдэг яриа олны дунд тархжээ.

Барселоны нэгэн зохиолч хааны гэр бүлийн тухай бичсэн номондоо Хуан Карлос сүүлийн 35 жил хатан хаантай дэр хуваалцаагүй тухай бичсэн юм. Испанийн хааныг өөрөөсөө 28 насаар дүү бүсгүйтэй сүүлийн зургаан жил нөхцөж буй талаар хэвлэлүүд шуугиж байгаа аж. 

Нөгөө талаар хаан хатан хоёр алтан хуримаа тэмдэглэхгүй гэж мэдэгдсэн нь олны шүүмжлэлд өртөхөөс зайлсхийж буйтай холбоотой гэх ажиглагчид ч байгаа аж. Испанийн хаан Африкт заан агнахаар яваад хүнд бэртэл авсан нь ард иргэдийн зүгээс хатуу шүүмжлэлтэй тулгарсан билээ.

Учир нь Испанид дөрвөн хүн тутмын нэг нь ажилгүй буйгаас ажилгүйдлийн хэмжээгээр Европт дээгүүр бичигдэж байгаа билээ.

Н.ЭНХ


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж