Төр нийгмийн зүтгэлтэн Б.Ширэндэвийн алдрыг мөнхөлнө

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Төр нийгмийн зүтгэлтэн Б.Ширэндэвийн алдрыг мөнхөлнө

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, академич Б.Ширэндэвийн мэндэлсний
100 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулж буй
ажлын тухай хурал боллоо.

Ойд зориулсан ажлыг зохион байгуулах Улсын комиссыг Монгол Улсын Засгийн
газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяраар
ахлуулсан багийнхан 20 ажил хийхээр төлөвлөжээ.  Эх орныхоо түүхийг
цэвэр ариун байлгах, байгаль орчноо хамгаалах залуу үеэ эрдэм мэдлэгтэй
болгон төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан түүний нэр алдрыг
дуурсгах цээж баримлыг Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I
байранд залсан нь 100 насных нь ойд зориулсан ажлын эхлэл болжээ. Мөн
Түүхийн хүрээлэнд Б.Ширэндэвийн нэрэмжит дурсгалын кабинетыг байгуулсан
аж.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, түүхч, эрдэмтэн зохиолч Б.Ширэндэвийн
бүтээлээр 10 боть ном хэвлүүлж, Монгол Улсын түүх, Монголын Шинжлэх
ухааны үүсэл, хөгжил,түүний гадаад харилцаа, хамтын ажиллагааны талаар
туурвисан нэгэн сэдэвт зохиол, ном товхимол, эрдэм шинжилгээ,
сурталчилгааны өгүүлэл, дуртатгал, ярилцлага бүхий бүтээлийг оруулжээ.

Мөн ойд зориулсан Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ирэх долдугаар сарын 3-5-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Б.Энхзаяа
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж