Мэдээллийн төвд ажил буцалж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.09-нд нийтлэгдсэн

Мэдээллийн төвд ажил буцалж байна

Ялалтын 65 жилийн ойд зориулсан сүрлэг жагсаалтай зэрэгцээд Улаан талбайн зэргэлдээх Манежийн талбайд байгуулсан Олон улсын хэвлэлийн төвд их ажил өрнөж байна. Тэнд олон орны телевиз, сонин, хэвлэл мэдээллийн байгууллагын  2450 сэтгүүлч үйл явдлыг эх орон руугаа шууд дамжуулж байна. Эргэн тойронд өөр өөрийн хэлээр мэдээлэл дамжуулан бужигнаж байгаа ч дэг журам маш сайн байна. Оросын тал зохион байгуулалтыг маш сайн хийж, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаа юм. Дайчид нь ялалтын баярын жагсаалд оролцож байгаа орны сэтгүүлчид цэргүүддээ алга ташин баяр хүргэж байна.
Монголоос “Ардын эрх” сонин, NEWS.mn сайт, ММ агентлаг, UBS телевизийн сэтгүүлчид, МОНЦАМЭ-гийн Москва дахь сурвалжлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн алба үйл ажиллагааг шууд дамжуулж байна.
Яг одоо Улаан талбайд цэргийн техникийн жагсаал эхэлж байна.
                                   
Д.ОЮУН. Москва хот.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж