СЕХ-ны гишүүд тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

СЕХ-ны гишүүд тангараг өргөнө

Ирэх долоо хоногийн даваа гаригт 11.00 цагт шинээр томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүн тангараг өргөх юм байна. Тангараг өргөх ёслолын ажиллагаа Төрийн ордон дахь Ёслол хүндэтгэлийн “А” танхимд болох аж. УИХ-аас өнгөрсөн лхагва гаригт Сонгуулийн ерөнхий хорооны таван гишүүнийг томилсон юм. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосны дагуу Б.Ганбатыг гишүүдийн 82.4 хувиар, Д.Гэрэлт-Одыг 87.8 хувиар, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Билигтийг гишүүдийн 89.8 хувийн саналаар дэмжин СЕХ-ны гишүүнээр баталсан юм. Харин Улсын Дээд Шүүхээс санал болгосны дагуу Н.Дагвыг гишүүдийн 87.8 хувиар, Д.Эрдэнэчулууныг гишүүдийн 89.8 хувиар тус бүр дэмжин СЕХ-ны гишүүнээр томилсон билээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж