Умард Солонгос мэдээллийн хэрэгслийг нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Умард Солонгос мэдээллийн хэрэгслийг нэмэгдүүлнэ

Дэлхийн хамгийн хаалттай улс Умард Солонгос хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевиз, радио, DVD-г олноор нэвтрүүлэхээр болж байгаа гэнэ.

Тус улсын Засгийн газар дэлхий ертөнцийн талаарх иргэдийн ойлголт өөрчлөгдөж буй ийм үед гадаад ертөнцийн талаарх мэдээлэл хомс буй нь ноёрхлоо бүрэн тогтоох боломжгүй гэж үзэж байгаа аж.

Умард Солонгост DVD-н худалдаа сүүлийн үед их дэлгэрч байгаа гэнэ. DVD-ээр тэд голдуу БНСУ-ын телевизийн цуврал драмуудыг үздэг бөгөөд ийм кинонуудыг гаалиар нэвтрүүлэх амаргүй байдаг аж.

БНСУ-д бүтээсэн сайн кино Умард Солонгосчуудын дунд хүчтэй нөлөө үзүүлдэг гэж албаны нэгэн хүн ярьсан байна. Умард Солонгос нь хэвлэлийн эрх чөлөө хамгийн боогдмол орнуудын нэг.

Гадаад ертөнцийн талаарх мэдээлэл хомс тус улсад гол мэдээллийг киноноос DVD-ээр л үздэг аж. Харин илүү эрх мэдэл, хөрөнгө чинээ бүхий цэргийнхэн болон элитүүд гадаадын мэдээ, мэдээллийг авах боломжтой байдаг.

Саяхнаас Умард Солонгосын элитүүд компьютер,USB ашиглаж, Хятадад хуурамчаар үйлдвэрлэсэн гар утас барьдаг болсон тухай мэдээ цацагджээ.

Дэлхий дахины үйл явдлын талаар илүү мэдээлэлтэй болсноор Умард Солонгосын иргэд тоталитар дэглэм тогтоогч удирдагчдаа шүүмжлэх цаг ирнэ гэж ажиглагчид бичиж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж