Үнэмлэхгүй иргэдийг цахим үнэмлэхтэй болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Үнэмлэхгүй иргэдийг цахим үнэмлэхтэй болгоно гэв

УБЕГ-аас гаргасан судалгаагаар иргэний үнэмлэх шинээр авах болон гээж үрэгдлүүлсэн 40 мянган гаруй иргэн бий гэсэн судалгаа гарсан. Гэтэл эдгээр иргэд сонгуульд ямар бичиг баримтаар санал өгөх нь тодорхой бус байсныг лавлагааны хуудсаар санал өгөх боломжтой гэж байсан. Гэсэн ч лавлагааны хуудсаар санал өгөх нь сонгууль будлиантах нэг шалтгаан болно хэмээн УИХ дахь хоёр намын бүлэг эсэргүүцэж байсан юм. Тиймээс УБЕГ-аас иргэний үнэмлэхгүй иргэдийг цахим үнэмлэхээр санал өгөх боломжтой эсэхийг судалсан байна. Зөвхөн иргэний үнэмлэхгүй 40 гаруй мянган иргэнийг сонгуулиас өмнө цахим үнэмлэхтэй болгох боломжтой гэж УБЕГ-ын дарга Л.Амарсанаа хэллээ.

“Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулсны дараа УИХ-д өргөн барьснаар шийдэгдэх боломжтой” гэдгийг ч хэллээ. Хэрэв Засгийн газар иргэний үнэмлэхгүй иргэдийг цахим үнэмлэхжүүлэх шийдвэрийг дэмжих юм бол эдгээр иргэд цахим үнэмлэхээр сонгууль өгч болох юм байна. 

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж