
Хэсэг нам жим байсны эцэст “Extacy” хамтлагийн анхны найман гишүүн хувийн шалтгаан гэх халхавчаар хамтлагаасаа гарсаар гурван гишүүнтэй үлджээ. Эцэст нь дөрөв дэх гишүүнээр цус сэлгэн шинэ клипнийхээ ажилд шамдсан гэнэ. Шинэ гишүүнийг нь Б.Уянга гэх бөгөөд “Pro Sound ”студийн дуулаачийн дамжаанд суралцдаг байжээ. Түүнчлэн хамтлагийн охидууд "Pro Sound" студид бэлтгэлийн байртай болсон учир өдөр бүр шинэ уран бүтээлийн бэлтгэлээ базааж завгүй байгаа ажээ. Ийнхүү Алтаагийн охидууд эргэн уран бүтээлдээ шамдсаар.
М.Айри