Шог зураач Ц.Байды үзэсгэлэнгээ дэлгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Шог зураач Ц.Байды үзэсгэлэнгээ дэлгэнэ

Урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Ц.Байдыгийн “Наран дуулал” нэртэй уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр 17.00 цагт  нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд түүний зурсан шог, хошин зураг, уран зураг гээд нийт 100 гаруй бүтээл олны хүртээл болох юм. Үүнд, шог зургийн хувьд олон улсын болон өөрийн орны шагналтай 10 шахам бүтээл,  2011-2012 онд зурсан 70 орчим шог зургууд тавигдах гэнэ.

Зураач Ц.Байды нь шог зургийн наргиа шог төрлөөр ихэвчлэн бүтээлээ туурвидаг юм. Харин байгалийн уран зургуудын хувьд Монгол орны үзэсгэлэнт байгалийг дүрсэлсэн бөгөөд тухайн үед ямар сэтгэлгээ төрснийг илэрхийлэхийг зорьсон учир бие биенээ дууриасан, давтагдсан шинж байхгүйгээр онцлог аж.

Тэрбээр 1981 онд МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд “Шог зураг” нэртэйгээр анхын үзэсгэлэнгээ дэлгэж байсан бөгөөд өнөөдөр эл танхимдаа “Наран дуулал” нэртэй өөрийн бие даасан 13 дахь үзэсгэлэнгээ толилуулахад бэлэн болжээ. Ц.Байды нь шог зургаар дагнан 2009 онд “Монголын хошин шог зургийн дээжис”, 2010 онд “Хөдөө Бандгай Хүрээ Даадай” гэх мэт 10 гаруй ном гаргаж байсан юм.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж