Эндрю Чейз (Andrew Chase) бол арилжааны фоточин, тавилгын дизайнер бөгөөд… стимпанк барималч юм. Тэрээр хуучин хөдөлгүүр болон сантехникийн эд ангиар амьтдын баримал хийдэг байна. Чейз Сол Лейкэд эхнэр, хоёр хүүхэд, гурван муурын хамтаар амьдардаг.
Нэг талаасаа эдгээр нь яг л роботууд мэт. Стимпанк урсгалаа ягштал баримталсан. Зөвхөн энэ зааныг бүтээхэд Чейз гурван сар хагасыг зарцуулжээ. Хэдийгээр баримлууд бие даан үйлдэл хийх хөдөлгүүргүй ч үе мөч, булчин шөрмөс нь бүрэн ажиллагаатай.
Ирвэсний хэмжээ ч сэтгэгдэл төрүүлэхээр… Өндөр 61 см, урт 127 см, жин 18 кг. Мөн л үе мөч нь бүрэн ажиллагаатай учраас ямар ч байрлалд оруулж болно. Тавгандаа дугутай учраас нааш цааш хөдөлгөж болно. Үүнийг туурвихад зарцуулсан хугацаа 10 долоо хоног 60 цаг.
Морь… Чейз дуу алджээ: “Морин дээр ажиллах үнэнхүү аюумшигтай байсан. Хэн бүхэнд танил, хэн бүхний мэдэх амьтан хийх гэж зүтгэх ч гэж дээ. Би юу нь ямар байх ёстойг ойлгох гэж да Винчигийн баримлуудыг мэлрэн бөөн цаг үрсэн дээ. Дараа нь арай ховор амьтнаар оролдоно оо…”
Стимпанк бол зөгнөлт утга зохиолд 1960-70-аад онд бүрэлдэж, 1980-аад онд нэр томъео нь эцэслэн тогтож улмаар төлөвшсөн туурвилзүйн урсгал юм. Өнөөдрийн байдлаар утга зохиол, кино, хүүхэлдэйн урлаг, дуу хөгжимд тусгалаа олсон амьралын хэвшлийн хэмжээнд хүрч дэлгэрээд байгаа дэд соёл (subculture) юм.
Үгчилбэл “уурын панк” гэсэн утгатай энэ урсгал анхнаасаа Викторианы Англи буюу 19-р зууны хоёрдугаар хагасын хэв маягийг хөгжлийн загвар болгон шүтэж, уран бүтээлдээ тусгадаг гол онцлогтой юм. Энэ үед механик болон уурын хөдөлгүүрт төхөөрөмжүүд хөгжлийнхөө оргилд хүрээд байсан билээ. Бидний мэдэхээс Back to the Future Part III, Wild Wild West зэрэг кино, SteamBoy хүүхэлдэйн кино Final Fantasy VI, Warcraft зэрэг тоглоомууд бүхлээрээ болон хэсэгчлэн энэ төрөл зүйлийг тусгажээ.
Уран бүтээлчтэй арай дэлгэрэнгүйгээр сайтнаас нь танилцаж болно.