”Олон улсын үзэсгэлэн 2012” нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

”Олон улсын үзэсгэлэн 2012” нээлтээ хийлээ

БНСУ-ын Пусан хотын Ёсү дахь "Олон улсын үзэсгэлэн худалдаа 2012"-ын төвийн нээлт өнөөдөр боллоо. Тус үзэсгэлэн худалдааны нээлтэнд зориулсан улс орны тэргүүлэгч, төлөөлөгчдийн баярын хуралд БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мён Бак оролцсон байна. Тэрээр энэхүү үзэсгэлэн худалдааг амжилттай зохион байгуулахаар ажиллаж, нөр их хөдөлмөр гаргасан өөрийн эх орны олон арван иргэдэд баяр хүргэж баярлаж талархсанаа илэрхийлсэн байна.

Дэлхийн хамгийн анхны усаар бүтээсэн киног үзүүлэх гэж байгаа үзэсгэлэнгийн хамгийн үзүүштэй үзмэрийн нэг болох “Далайн охин” нэртэй усан кино нь Ёсү дахь далайн эрэг дээр байгуулсан Big-O нэртэй усан цэцэрлэгт хүрээлэнгийн голд байрлуулсан 43 метр диаметртэй усан дэлгэц (70 метр өндөр хүртэл цацрах) дээр гарах аж. Өнгө өнгийн гэрэлтүүлгийн хамт 345 ширхэг ус цацрах хоолойгоор дамжин усан дээр гарах үйл явдал бүхий киног 3D хэлбэрээр үзүүлэх ажээ.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд оролцохоор дэлхийн 20 улсын 500-аад сэтгүүлч хүрэлцэн ирсэн байна. Гурван сар үргэлжлэх /93 хоног/ тус үзэсгэлэнд дэлхийн 105 орон оролцож байгаа бөгөөд зочдод 693 туслагч ажилчид үйлчлэх юм байна.

Үзэсгэлэн үзэхээр гадаадын 550 мянга, дотоодын арван сая гаруй жуулчид
цугларах тооцоотой  байгаа ба энэ нь 2002 онд тус улсад зохиогдож байсан
хөл бөмбөгийн ДАШТ-ний хэмжээний олон хүн цугларна гэж тооцоолж байгаа юм байна.

Харин монгол улсын үзэсгэлэн долдугаар сарын 3-нд болохоор товлогдсон байна. Сонирхуулахад Ёсү муж нь 317 орчим жижиг арлаас бүрдсэн далайн боомт хот бөгөөд нийт 300 мянга орчим оршин суугчтай ажээ.

Зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж