Багануурын Засаг баараггүй “томордог”

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Багануурын Засаг баараггүй “томордог”

Монголчууд эртнээсээ аливаад  бэлгэ боддог сүсэгтэй ард түмэн. Шинжлэх ухаан технолги өндөр хөгжсөн өнөөдөр ч гэсэн тэрхүү сүжиг ажиг, бэлгэдэл бэлгэшээл ямар ч онолоос илүүд үзэгдсээр байна. Жишээлбэл улс төрийн хүрээнийхэн дунд хэн нь ч юм хаанаас ч юм нэг ийм яриа гаргаж л дээ. “Багануурын засаг баараггүй томордог” гэж. Тэгсэн нөгөө сүжигтэй сүсэгтэй нөхдүүд ирэх орон нутгийн сонгуулиар Багануурыг онилоод эхэлчихсэн сурагтай. Гэхдээ бас тэдний ийнхүү хөөрцөглөх нь хоосонгүй л юм билээ  л дээ. 2000-2004 онд Засаг даргаар ажиллаж байсан Б.Лхагва суудлаас буумагц "Улаанбаатар" бүсийн зөвлөлийн нийслэл дэх нарийн бичгийн даргаар ажиллаж саяхнаас “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар”-ын даргаар томилогдсон. Түүний халааг авсан Д.Эрдэнэбат эдүгээ АН-ын генсекээр ажиллаж байгаа. УИХ-ын сонгуульд хэдэнтээ үзээд өвдөг шороодон гишүүн болох хувь дутсан ч АН-ын генсек чамбай хийж байгаа дуулддаг. Харин түүний халааг авсан Ч.Оюунбаатар нь "Азийн чоно"-ын хэргээс болж огцорсон ч эхнэр Нэргүй нь эдүгээ Ерөнхийлөгчийн Тамгын газарт ажилладаг. Ийнхүү тоочоод байвал нээрэн ч Багануурын засаг дарга баараггүй томорлог гэдэг оргүй биш бололтой. Үнэн эсэхийг одоогийн Засаг ноён Ц.Сандаг-Очирын нүүдэл суудлаас л харж байя.

А.МӨНХ

Эх сурвалж: www.topmedee.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж