
Энэтхэгийн “SAIL” төрийн өмчийн гангийн компанийн тэргүүн Верма, тус улсын Гангийн асуудал хариуцсан яамны Нарийн бичгийн даргын орлогч Сингх тэргүүтэй төлөөлөгчид Монголын Засгийн газрын төлөөллүүдтэй уулзаж энэ талаар санамж бичиг байгуулах тухайгаа мэдэгджээ. “SAIL”-ын тэргүүн Верма хэлэхдээ, “Бид Монголын Засгийн газарт Монголд коксжих нүүрсний уурхай эзэмшин, тэндээс олборлосон нүүрсээ өөрийн улсдаа импортлох хүсэлтэй байгаагаа уулзаж мэдэгдэнэ. Гэхдээ бид Монголд гангийн үйлдвэр барьж өгөх санал мөн танилцуулна. Тэрхүү байгуулах үйлдвэрт бид үйл ажиллагаа явуулах уурхайгаасаа коксжих нүүрс нийлүүлэн, зарим хэсгийг нь эх орны гангийн үйлдвэрт нийлүүлэх төлөвлөгөөтэй байна” гэжээ.
Энэтхэгийн хувьд төмрийн хүдрийн баялаг нөөцтэй ч, коксжих нүүрсээ ихэвчлэн гаднаас худалдаж авдаг улс юм. Хоёр улсын хооронд худалдааны харилцаа хязгаарлагдмал хэвээр байгаа ч цаашдаа уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт худалдааны эргэлт нэмэгдэх боломжтой юм.
Б.Төгс
www.mongolianminingjournal.com
www.journalis.mn