АТГ-аас өнгөрсөн мягмар гаригт Өмнөговь аймгийн Овооттолгойн нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби Сэндс” компанийн оффисыг шалгасан. Түүний дараа Ашигт малтмалын газрын дарга асан МУ-ын ерөнхий сайдын зөвлөх Д.Батхуягийг баривчилсан. Харин саяхан Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга Л.Даваацогтыг бас баривчилсан байна. Тэрбээр Д.Батхуягийг Ашигт малтмалын газрын дарга байхад тус байгууллагын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргаар ажиллаж байжээ.
Урт нэртэй хууль гарснаас хойш 192 лицензийг олгосон гэсэн асуудал босч шалгалт хийгдэж, байгууллагын даргад нь эрүүгийн хэрэг үүсгэсний дараа Л.Даваацогтыг өөр хэлтэс рүү шилжүүлсэн гэнэ. Түүнийг уржигдар гэнэт баривчилсан хэмээн эх сурвалж мэдээлэв.
Б.ЧИМЭГ
Эх сурвалж: www.24tsag.mn