Бүх цэргийн наадам болно

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Бүх цэргийн наадам болно

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн дагуу жил бүр зохион байгуулдаг Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаан болох гэж байна. Шөвгөрсөн бөхчүүдэд цол, чимэг олгох тус барилдаан тавдугаар сарын 27-нд 15.00 цагт Монгол бөхийн өргөөнд болно.

Бүх цэргийн наадамд аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх барилдах юм. Үүнд, “Алдар” спорт хорооноос 64, “Хилчин”-гээс 52, “Хүч”-ээс 48, “Сүлд” спорт хорооноос 44, “Аврагч”-аас 28, харин “Эрч” спорт хорооноос 20 бөх зодоглох ажээ.

Барилдааныг Үндэсний их баяр наадам, монгол үндэсний бөхийн барилдааны дүрмийн дагуу бөхчилсэн хэлбэрээр явуулна. Таваас дээш давж, шөвгөрсөн бөхчүүдэд цэргийн начин, цэргийн харцага, цэргийн заан болон цэргийн арслан цол олгох юм. Харин хуучин цолтой бөх шөвгөрвөл даваанд тохирох чимгийг нэхэн олгох ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж