Бага ангийн сурагчид 24-нөөс амарна

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчид 24-нөөс амарна

Ерөнхий боловсролын сургууль хүүхдийн баяраас өмнө амарсан байх гэнэ. Бага ангийн сурагчдын амралт энэ сарын 24-нд, дунд болон ахлах ангийн сурагчдынх 31-нээс эхэлнэ.

2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 505409 хүүхэд суралцаж байна. Үүнээс бага ангид 256584, дунд ангид 169275, ахлах ангид 76550 хүүхэд сурч байгаа юм байна. ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрийг цаг үеийн байдалтай холбогдуулан шинээр сэргээж, нэмж байдаг. Энэ хүрээнд 4, 5, 7 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт “Эмийн зохистой  хэрэглээ” сэдэвт хичээлийг ирэх хичээлийн жилээс нэмэхээр болжээ.

Уг хичээлийн CD-г ЕБС-иудад хүргүүлсэн талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдээлэв. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж