
2011-2012 оны хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 505409 хүүхэд суралцаж байна. Үүнээс бага ангид 256584, дунд ангид 169275, ахлах ангид 76550 хүүхэд сурч байгаа юм байна. ЕБС-иудын хичээлийн хөтөлбөрийг цаг үеийн байдалтай холбогдуулан шинээр сэргээж, нэмж байдаг. Энэ хүрээнд 4, 5, 7 дугаар ангийн эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрт “Эмийн зохистой хэрэглээ” сэдэвт хичээлийг ирэх хичээлийн жилээс нэмэхээр болжээ.
Уг хичээлийн CD-г ЕБС-иудад хүргүүлсэн талаар Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдээлэв.
У.БОЛОР