МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Н.Удвалыг өнгөрсөн сарын 13-ны өдөр зохион байгуулсан жагсаал цуглааны үед Сүхбаатарын талбайн баруун талын замын хөдөлгөөнийг хаасан, жагсаал цуглаанд сэтгэцийн өвчтэй хүн оролцуулсан гэсэн хоёр үндэслэлээр буруутгаад байсан юм.
Сүхбаатар дүүргийн шүүхээс Н.Удвалыг буруутгах үндэслэлгүй гэж үзсэн байна.
Д.ЖАРГАЛ