Дархлаажуулалтын вакциныг хэдийд хийлгэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Дархлаажуулалтын вакциныг хэдийд хийлгэх вэ?

Хүүхэд эхээс төрөхдөө дархлалтай төрдөг ч тодорхой хугацааны дараа буурч
нэг нас хүрэхэд алга болдог байна. Дархлаажуулалт халдварт өвчнөөс
сэргийлэх, тархалтыг хязгаарлах, өвчнийг устгах зорилгоор дархлаажуулах
эм бэлдмэл хэрэглэдэг хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн
их эмч Ч.Цэцэгээ зөвлөж байна.

Дархлаажуулалтыг товлолын, товлолын бус гэж ангилна. Товлолын
дархлаажуулалт гэдэг нь заавал хийх дархлаажуулалт юм. Товлолын бус
гэдэг нь нэмэлт ба нөхөн дархлаажуулалтыг хэлнэ.

Дархлаажуулах эм бэлдмэлийг, уулгаж, тарьж хэрэглэнэ. Заавал хийх
дархлаажуулалт дархлаажуулах насны бүх хүнийг заавал дархлаажуулах арга
хэмжээ юм.

Тавт вакцин нэвтрүүлэх төлөвлөгөө Эрүүл мэндийн сайдын 2004-09-22 /213/
тоот тушаалаар 2005 оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдсөн. Тавт вакцин нь
сахуу, хөхүүл ханиад, татран, гепатат В, хемофилюс инфлюэнза В буюу
хибийн халдвар зэрэг таван өвчнөөс урьдчилан сэргийлэх шинэ вакцин юм.
Энэ вакциныг дэлхийн олон оронд хэрэглэж үр дүнтэй болохыг баталжээ.


Хибийн халдварын тухай

Хемофилюс инфлюенза В нян нь халдварт менингит, уушгины үрэвсэл, үжил,
дунд чих, нүдний үрэвсэл зэрэг өвчнийг үүсгэдэг. Эдгээр өвчнүүд нь тав
хүртэлх насанд элбэг тохиолддог учраас түгээмэл тохиолдож буй өвчний
эсрэг шинэ вакциныг нэвтрүүлж, нярай ба бага насны хүүхдийн эндэгдлийг
бууруулах зорилготой хийдэг.

Нөхөн дархлаажуулалт заавал хийх дархлаажуулалтаас хоцорсон тохиолдолд
нөхөж хийх дархлаажуулалтыг хэлнэ. Нэмэлт дархлаажуулалт хүн амын
дархлалын төвшин буурахаас сэргийлж ямар нэг халдварт өвчний дэгдэлтийн
үед тухайн өвчний эсрэг дархлаажуулах эм бэлдмэл хэрэглэхийг хэлнэ.

Дархлаажуулалтад хамрагдахад юуг анхаарах вэ?

Хүүхдийн биеийн халууныг хэмжин, өрхийн болон хүүхдийн эмчид үзүүлж байж
хамрагдана. Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын карт, эрүүл мэндийн
даатгалын дэвтрийг авч очин тариулсан тухай бүрдээ тэмдэглүүлнэ.
Вакциныг нэг удаагийн зүү тариураар тариулж, зүү тариурын ууг бүрэн
бүтэн эсэхийг анхаарч, чанарын хугацааг хараарай. Өөрийн дэргэд зүү
тариурыг задлуулж, вакцин соруулахыг харж байж тариулна. Вакцин
тариулсны дараа 30 минут орчим эмчийн ойр байж ажиглана. Хүүхдийг вакцин
тариулсны дараа дааруулахгүй, дулаан байлгаарай.

Ямар тохиолдолд вакцин тариулж болохгүй вэ?

 Цочмог халдварт өвчний үед, өвчтэй байгаа болон архаг өвчин сэдэрсэн,
дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүд дээрх өвчнөөр өвдөхгүй буюу өвдсөн ч
хөнгөн хэлбэрээр явагддаг учир эцэг, эхчүүд энэ талын зохих мэдлэгтэй
байж, хүүхдээ халдварт өвчнөөс сэргийлэх нь таны үр хүүхдийнхээ төлөө
хийж буй сайн үйлс юм.

Н.Даян
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж