Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Сүржигнэл гээч…

Энхбаярын эрүүл мэнд биеийн байдал хүнд, амь нас нь аюулын ирмэг дээр байна гэх ухааны мэдээлэл сонин.мн дээр гарчээ. Эмчийн дүгнэлт "Цусны даралт ихэссэн, АД 130/90, ЛДГ өндөр гарсан тул зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдсан амь нас нь эрсдэх өндөр магадлалтай” гэж гарчээ. Хөөрхийдөө мань мэтийгээ юу ч гэж хуурч болно гэж үздэг бололтой юмаа. Цусны даралтын ангилалд 130/90 бол ердийн хэмжээ (доорх хүснэгтийг үзнэ үү?). ЛДГ гэдэг нь цусан дахь муу холестериний хэмжээ, өндөр байх нь цусны даралт, зүрх судасны өвчин үүсгэх нэг шалтгаан тэрнээс зөвхөн энэ хэмжигдэхүүнээс болоод хүний амь нас үхлийн ирмэг дээр очно гэж байхгүй. Уушигны архаг үрэвсэл гэдэг юу ч байж болно. Архаг гэдэг нь өмнө нь байсан ужиг өвчнийг хэлээд байна гэж ойлгоод байгаа ш дээ. Дээрх дүгнэлт бол хийрхэл, ийм дүгнэлт хийж суугаа эмч хэнээс ямар төлбөр авсан бол? АТГ-ынхаан наад эмчийн комиссоо шалгавал яасан юм бэ гэсэн…

Хөөрхий Энхбаяр гуай өлсгөлөн зарлах гэтэл тэвчээр нь хүрэхгүй болохоор эрүүл мэндийн шалтгаанаар зогсоосон гэж нэрээ авч үлдэх гэж зохиосон заль юм болов уу?

Биднийгээ тэгээд юу ч гэж хуурч болох юм чинь гэж тооцоолж байгаа бололтой. Нөгөө ичсэн хүн хүн ална гэдэг шиг юм болох гээд байна уу?

Ангилал     Systolic     Diastolic
Амь насанд аюултай өндөр     210-230     120-140
Маш өндөр     180-210     110-120
Өндөр     160-180     100-110
Бага зэрэг нэмэгдсэн     140-160     90-100
Ердийн     90-140     60-90
Даралт багассан     50-90     35-60

Хүмүүс энэ талаар янз бүрийн болдолтой л байдаг байх. Миний хувийн бодол бол хуулийн өмнө хэн бүхэн адилхан үүрэг хүлээдэг байх ёстой. Дуудаад шалгая гэсэн бол очоод шалгуулах хэрэгтэй. Одоо тэгээд намайг хэлмэгдүүлж байна гээд байх нь утгагүй. Төр барьж байхдаа шүүхийг төрөөс хараат бус, бие даасан байгууллага болгох боломж өөрт нь байсан. Боломжийг ашиглаагүй, бүхнийг өөрийн эрх ашигт тохируулсан засаглал бий болгосон. Үнэхээр буруу зөрүү юм хийгээгүй бол зөв тогтолцооны үед буруу зөв нь ялгагдаад л гараад ирнэ шүү дээ. Өндөрөөс хэзээ нэгэн цагт бууна гэдгээ тооцоолоогүй бололтой хөөрхий.

Миний хамгийн их зэвүү хүрсэн зүйл гэвэл тэр эхнэр нь Энхбаярыг бариад явахад 30-аад оны хэлмэгдүүлэлт дахиад ирлээ гэсэн явдал. Энэ 2 үйл явдал тэс өөр зүйл шүү дээ. Миний өндөр өвөө 37 онд баригдаад явахдаа толгой гудайгайгүй, охиндоо "Аавд нь хийсэн хэрэг байхгүй билээ. Удахгүй эргээд ирнэ" гэж хэлээд гарсан юм гэдэг. Хийсэн хэрэггүй хүн гэдэг тийм л байдаг байх. Харин Энхбаяр яаваа нүдний булай гэж… Ийм хүмүүсийг адилтгаснаараа хэлмэгдэгсэдийн үр садыг бас доромжлоод байгаа юм биш үү?

Түүнийг хамгаалаад сууж байгаа төрийн түшээд ч гэж. Парламэнтийн ёс зүйн дүрэм журам гэж байдаг юм болов уу манайд?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж