Сая төгрөгийг энэ сард багтаан олгоно гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Сая төгрөгийг энэ сард багтаан олгоно гэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Чуулганы эхэнд Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төслийг хэлэлцэх горимын санал гаргасан.  Үүнийг зарим гишүүд дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн  Д.Ганхуяг, С.Эрдэнэ нарын өргөн барьсан цэргийн тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцэх горимын саналууд гаргаж,  цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуяг санал хэллээ. Энэ хуулийг нэг жилийн өмнөөс  ярьж байгаа ч холбогдох байнгын хороод нь хэлэлцэхгүй байгааг шүүмжилсэн юм. Мөн С.Эрдэнэ “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн талаар ярилцах хэрэгтэй. УИХ-ын чуулганаар хэлэлцэх олон асуудал байгаа учраас амралтын өдөр ч гэсэн хуралдах хэрэгтэй байна” гэв. 

Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Өнөөдөр хэлэлцэх ёстой асуудлаа хэлэлцэх хэрэгтэй байна” гэлээ. УИХ-ын чуулган яг одоо Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаарх мэдээллийг хэлэлцэж байна. Мэдээлэл сонсох үеэр гишүүн Ц.Сэдванчиг иргэдэд олгох сая төгрөгийн өгөх эсэхийг тодрууллаа. Сангийн сайд Д.Хаянхярваа “Хүний хөгжил сангийн мөнгийг төлөвлөгөөний дагуу нийслэлд 24 тэрбумыг шилжүүлсэн. Хөдөө орон нутгийн мөнгийг удахгүй шилжүүлнэ. Сая төгрөгийг тавдугаар сард батаан олгоно” гэв.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж