
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэхийг нягтлан шалгаад Хөгжлийн хөтөлбөр нам,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Монголын Уламжлалын нэгдсэн нам, Монголын Ногоон нам, Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, Монгол Ардын нам, МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, БНН-Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Гурав дахь хүчин эвсэл”-ийг сонгуульд оролцуулахаар тус тус бүртгэж холбогдох шийдвэр гаргалаа. Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо ийнхүү 11 нам, хоёр эвслэлд бүртгүүлсэн тухай Батламжийг нь ирэх даваа гаригт Төрийн ордонд гардуулах юм байна.
Ш.ЧИМЭГ