Английн хөлбөмбөгийн “Манчестер Сити” клубийн эзэн Саудын араб тэрбумтан Шейх Мансур “Премьер лиг”-ийн сүүлчийн буюу 38 дугаар тойрогт баг нь “Куинз Парк Рейжерс”-ийг хожвол тоглогч бүрийг 250 мянган фунт стерлингээр шагнахаар болсныг “Daily Mail” мэдээллээ. Энэ нь ойролцоогоор 4,5 сая төгрөг аж. Энэхүү тоглолтод “Манчестер Сити” өрсөлдөгчөө сөхрүүлбэл 44 жилийн дараа Английн хөлбөмбөгийн дээд лигт түрүүлэх юм.
"ӨДРИЙН ШУУДАН" сонин