“Ууртай шувууд” дуулиан тарьсаар

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

“Ууртай шувууд” дуулиан тарьсаар

Дэлхийн сая сая хэрэглэгчдийн сонирхлыг татаж, нэн алдаршсан домогт “Angry Birds” тоглоом шинэ шинэ дуулиан тарьж, аварга амжилт тогтоосоор байна.

Тун саяхан уг тоглоомыг боловсруулж түгээдэг финляндын Rovio Entertainment компани 2011 оны санхүүгийн тайлангаа толилуулж, нийт орлого нь 106,3 сая долларт хүрснээ зарласнаас, татварын өмнөх цэвэр ашиг нь 67 сая, ажилчдын тоо 224 болжээ. Өмнөх 2010 онд компанийн орлого ойролцоогоор 10 сая, ажилтны тоо 24 байсан юм.

Хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд л, Angry Birds тоглоомыг интернэтээс татсан тоо 1 тэрбумын босгыг давжээ. Үүнд тоглоомын бүх платформ зориулсан хувилбарууд хамаарч байгаа юм.

Мөн уг тоглоомны видео реклам тун удахгүй Авсралид цацагдаж гэж байна. Энэ бол дэлхийд анх удаа аль нэг тоглоомын үнэ төлбөргүй хөдөлгөөнт хувилбарын видео реклам цацагдаж байгаа тохиолдол юм.

Rovio компани 2003 онд байгуулагдаж, ууртай шувуудын тухай тоглоомоо iPhone утсанд зориулан 2009 онд анх гаргаж байжээ. Одоогоор бараг бүх хөдөлгөөнт платформуудад хувилбараа гаргаад байгаа бөгөөд Facebook, Windows, Mac OS X-ынх мөн байгаа билээ. Хэрэглэгчдийн 76 хувь нь тоглоомын үнэ төлбөргүй хувилбарыг ашигладаг юм. Төлбөрт хувилбарт нэмэлт түвшин, даалгаврууд байдаг билээ.

Тоглоом нь strategy puzzle буюу тактикийн ээдрээт, эвлүүлдэг төрөл зүйлд хамаарна. Зарчмын хувьд чавхны тусламжтайгаар шувуун сумаар гахайнуудыг харваж усгах ёстой. Учир нь ногоон гахайнууд шувуудын өндгийг хулгайлан шарж идсэнээр шувуудын уурыг хүргэдэг юм. Гахай янз бүрийн ээдрээтэй нуувчинд байрлана. Харин шувууд янз бүрийн онцлог, хүч чадал бүхий “сум” болдог.

Саяхан Rovio “ууртай шувууд”-ын сансар дахь адал явдлын тухай Angry Birds Space шинэ тоглоомоо гаргаад байна.

Интернэтийн материалаар бэлтгэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж