ҮДБЭЧ-ынхан орон нутагт тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

ҮДБЭЧ-ынхан орон нутагт тоглолтоо хийнэ

ҮДБЭЧ-ын уран бүтээлчид өчигдрөөс эхлэн энэ сарын 12-ныг хүртэл хөдөө орон нутагт тоглолтоо хийх гэж байна. Тэд Дархан-Уул, Төв аймаг, Сэлэнгэ аймгийн Сайхан (Хөтөл), Мандал (Зүүнхараа) суманд тоглохоор төлөвлөжээ. БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хорооноос хэрэгжүүлж буй "Хөдөө орон нутагт урлагаар үйлчлэх хөтөлбөр"-ийн хүрээнд зохион байгуулж буй уг тоглолтод ардын жүжигчин Ч.Батсайхан, Д.Самбуу, гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, С.Эрдэнэцэцэг тэргүүтэй 60 гаруй уран бүтээлч оролцох аж.

Тоглолтын хөтөлбөрт "Ишиг гэдэг хөөрхөн нэр" дуулалт жүжиг болон урлагийн мастеруудын тоглолт багтаж буй ажээ. ҮДБЭЧ-ын хамт олон ойрын хэдэн жил ийм өргөн бүрэлдэхүүнтэй тоглолт хийж байгаагүй бөгөөд энэ тоглолт амжилттай болбол ирэх намраас орон нутагт дахин тоглох ажээ.

Эх сурвалж: http://www.mminfo.mn/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж