МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнийг өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж. Н.Удвалыг өчигдөр 14.00 цагт Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдүүлэг өгнө үү хэмээн дуудаж, хурлын товыг танилцуулсан байна.
Д.ЖАРГАЛ