Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөхөөр болсон байна. Энэ тухай мэдээлэхээр өнөөдөр 12.00 цагт МҮЭХ-ны байранд хэвлэлийн бага хурал зарлажээ.
ШӨХТГ-ыг шүүхэд өгөх шалгаан нь нефть импортлогчдод ногдуулсан 17.2 тэрбум төгрөгийн торгуулийг ШӨХТГ-ын дарга Б.Лхагва хүчингүй болгоод байгаа. Энэ шийдвэрийг МҮЭХ хууль бус үйлдэл гэж үзэж байгаа юм.
Д.ЖАРГАЛ