Дуучин Нарагийн шинэ дурлал

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Дуучин Нарагийн шинэ дурлал

“Шинэ үе” продакшнд хүчин зүтгэж байсан жүжигчин Батууш хамтлагаасаа ч гарсан, найз бүсгүй, дуучин Нарагаасаа ч салсан.

Одоо тэрбээр “Мөрөөдлийн театр”-т жүжигчин бас менежер хийж яваа. Харин найз бүсгүйтэй болсон эсэх нь одоогоор нууц байгаа. Харин дуучин Нарагийн хувьд шинэ дурлалтайгаа учраад уйдах завгүй байгаа гэнэ. Энэ талаар дуучин бүсгүйгээс тодруулахад, “Найз залуутай болсон. Энгийн, даруухан залуу бий. Тэр маань учиргүй том захирал, босс биш. Найз залуугаа энд зарлаад баймааргүй байна. Урьд нь миний хувийн амьдрал бүгдийн нүдэн дээр ил байсан. Тэглээ гээд хэнд ч хамаагүй шүү дээ. Энэ удаад би нууцалмаар байна” гэв.

Ямартай ч шинэ хайртайгаа учирсан тэрбээр тун аз жаргалтай яваа аж. Хосууд өнгөрсөн долоо хоногт хотоос зайдуу гарч, амраад иржээ. Энэ үеэр тэд бие биенийхээ зургийг авч цагийг ихэд хөгжилтэй, зугаатай өнгөрүүлсэн байна.

Шинэ дурлалын романсаа эхлүүлэн хосын жаргалд умбан яваа Нарагийн уран бүтээлийн тухайд, “Ододтой бүжиглэе” шоу тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа гэсэн. Мөн энэ завсраар уран бүтээлийнхээ ажлыг ч гүйцэлдүүлж яваа юм. Угийн хөдөлгөөний эвсэл сайтай тэрбээр шоунд хэрхэн бүжиж оролцохыг харах л үлдлээ.

Ц.Зэндмэнэ-Эрдэнэ

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж