Хоёр Ганаа жингээ хаяхаар мөрийцөв

Хуучирсан мэдээ: 2012.05.11-нд нийтлэгдсэн

Хоёр Ганаа жингээ хаяхаар мөрийцөв

Монголд өмнө нь хэзээ ч амлаж байгаагүй 150 сая төгрөгийн шагналын сантай “Камертон- 2” шоуны хоёрдугаар шат телевизээр цацагдахад бэлэн болжээ.

Уг шалгаруулалтын үеэр нэгэн сонирхолтой зүйл болсон нь “Камертон” хамтлагийн дуучин шүүгчээр ажиллаж буй Ганаатай нэр нэг, биеийн галбир төстэйгөөс гадна дуу хоолой нь ч ялгагдахын аргагүй адилхан залуу оролцлоо. Түүний бүтэн нэр нь Ганзаяа бөгөөд өөрийгөө Ганаа гэж танилцуулсан. 477 дугаартай тэрбээр “Universe best songs-2010” наадмын шилдэг 25 оролцогчын нэг болж байсан удаатай. Түүнийг хоёрдугаар шатанд дуулж дуусахад, шүүгч Ганаа дуу хоолойг нь сайхан байна гэж магтсан болов ч гаднах байдлыг нь шүүмжлэхдээ “Турах хэрэгтэй” гэв. Шүүгчид “Ирээдүйн шилдэг boy band нуруулаг, булчин шөрмөс, дүр төрх сайтай байх хэрэгтэй” зэрэг өндөр шаардлагыг тавьсан юм.

Ямар сайндаа шүүгч Ганаа оролцогч Ганаатай мөрийцөж, жингээ хасахаар тохиролцов. Шүүгч Ганаа жингээ хэд гэдгийг хэлээгүй ч 84 кг болтол турахаа амласан бол 93 кг жинтэй оролцогч Ганаа 70 болтлоо турна гэсэн.

Ц.Зэндмэнэ

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж